Дараагийн удаа ч гэсэн хэлсэн үгсийг нь бүгдийг нь тэмдэглэж авна.
- Сэтгэл нь сэвтээгүй, цайлган цагаан юм. Үүнийгээ битгий алдаарай.
- Эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Эмэгтэй хүний бие эмзэг, зөөлөн байдаг. Хөл, нуруугаа дулаахан байлгаарай.
- Энэ газар амьдрал яаж өрнөдгийг мэдэхгүй ч гэсэн алганд чинь амьдрал чинь атгагдсан байгаа. Хаана ч, юу хийсэн сонголтоо өөрөө хийгээд, тууштай, хичээнгүй байгаарай. Тархиа, гараа сайн ашиглаж чадвал зоосыг яаж л бол яаж олно.
- Хүнд өөрийнхөө амьдралыг хамаатуулах гэж битгий хичээ. Өөрийнхөө замыг өөрөө бүтээ.
- Ярилцмаар байвал ярилцаж, уйлмаар байвал уйлж байгаарай. Бид байгаа болохоор сонсоод, зөвлөөд л өгнө.
Цаг тутам бодож, мэдэрч, бичиж, тэмдэглэж байдаг ч эргэлзэж, будилж байсан хариултуудыг минь бататгаад л өглөө. Өдийг хүртэл зүгээр л, хоосон амьдарч байгаагүй л юм байна. Ёстой л туулах замаа л туулж байгаа юм байна.
АМЬДРАЛ БОГИНОХОН. ЦАГАА ДЭМИЙ ҮРЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. :)))