Би хэнд ч хайргүй

stezeqq
Sep 11, 2024

--

Хайр хаанаас бас хэзээ

Хайр юу болох бас биш

Хайр хэнд гарах бас гарахгүй

Хайр хэзээ ирэх бас ирэхгүйг

Би мэдэхгүй, мэдэхийг хүсэх

Би мэдэрдэг, мэдэрсэн ч тоодоггүй

Тэд харуулдаг, тэгээд нуудаг

Тэд ирдэг бас буцдаг

Цаг хугацаа, сэтгэл хөдлөл

Үүрд хамтдаа эцэс төгсгөлгүй

Цан чарга, уур манан

Үзэгдээд л өнгөрнө, давтагдана

Цас тэнгэрээс алгуурхан хаялана

Бороо бас зэрэгцэн дуслана

Үүл уулсын цаагуур хийсэн одно

Нар сар хамтдаа мандана

Энд би эрээнтэй бараантай

Тэнд чи тээртэй төвөгтэй

Угаас оршихуй гэдэг оргүй

Уйтгартай газраас хурдхан одох минь

Хэрвээ газар ухаж намайг булвал

Хэр их уйлснаа тэмдэглэж үлдээгээрэй

Хэрвээ одод замхарч тэнгэр цэлмэвэл

Хэзээ ч хамаагүй над дээр ирээрэй

Би хайртай бас хайргүй

Би хайрласан бас хайрлуулсан

Би хайртай бас хайргүй

Би ирсэн бас буцна

--

--