….

stezeqq
1 min readJan 2, 2024

--

2024.1.2

Өөрийгөө урамшуулж чаддаг болох хэрэгтэй шүү. Юу ч болсон, ямар ч хөгийн зүйл тохиолдсон өдөр бүр хичээж ирсэн шигээ цаашдаа ч гэсэн хэсэгхэн хугацаанд хичээцгээе. Сайн байгаагаа бүх хүнд харуулах гэж биеэ ч сэтгэлээ ч хүчлэх хэрэггүй.

Амьдралдаа хэрэгтэй хэрэггүй олон драма үүсгэхээ больцгооё. Хуучин зүйлс, өнгөрсөн мэдрэмж бас дурсамж, тээсэн гомдол, шархалсан сэтгэлээ дахиж сэдрээхгүй шүү. Болоод өнгөрсөн зүйлсийг ардаа орхиж сурцгаая. Болохгүй, бүтэхгүй, тохиолдох ёсгүй зүйлс байсан болхоор л тэгж үлдсэн хэрэг. Хүнд ачаа болгож дотроо тээгээд байх албагүй.

Хангалттай хайрлагдаж байгаа. Тийм болхоор одоо байгаа зүйлдээ талархаад, усалж ургуулцгаая. Ухаантай байна шүү. Мэдрэмжээ нуухгүйгээр, дотроо хадгалахгүйгээр. Шулуухан, хөнгөхөн амьдарч үзье.

Хариуцлагатай байгаарай. Бусад хүмүүст итгэлээ алдсан шигээ бусад хүмүүсийн итгэлийг алдах эрх байхгүй болхоор. Гэхдээ хязгаартай. Хэтэрхий их хичээл зүтгэлээ хэрэггүй зүйлсэд гаргачих ч юм билүү. Сэтгэлээ гамнаарай.

Зарим өдөр муу байсан ч яахав ээ. Уурлаж, гуниглаж, шаналж, уйлж ч болно оо. Сайн байхын тулд муу нь ч гэсэн орших л хэрэгтэй. Үргэлж баяр жаргалтай байна гэж юу байхав дээ. Угаасаа гунигтай байх чинь хэвийн зүйл.

Ямартай ч сураагүй юм биш даваад л гарна даа. Одоо байгаа зүйлсийг дуусгах үед дараагийн үе эхлэх болхоор….

Юу ч тохиолдсон, ямар ч мэдрэмж төрсөн аз жаргал гэж нэрлэх зүйлийг л сонгоорой.

fyi: https://www.youtube.com/watch?v=UmHRtuxvKS8&list=RDUmHRtuxvKS8&start_radio=1

--

--