Мартаж болохгүй үгс

stezeqq
May 12, 2024

--

Дараагийн удаа ч гэсэн хэлсэн үгсийг нь бүгдийг нь тэмдэглэж авна.

  1. Сэтгэл нь сэвтээгүй, цайлган цагаан юм. Үүнийгээ битгий алдаарай.
  2. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Эмэгтэй хүний бие эмзэг, зөөлөн байдаг. Хөл, нуруугаа дулаахан байлгаарай.
  3. Энэ газар амьдрал яаж өрнөдгийг мэдэхгүй ч гэсэн алганд чинь амьдрал чинь атгагдсан байгаа. Хаана ч, юу хийсэн сонголтоо өөрөө хийгээд, тууштай, хичээнгүй байгаарай. Тархиа, гараа сайн ашиглаж чадвал зоосыг яаж л бол яаж олно.
  4. Хүнд өөрийнхөө амьдралыг хамаатуулах гэж битгий хичээ. Өөрийнхөө замыг өөрөө бүтээ.
  5. Ярилцмаар байвал ярилцаж, уйлмаар байвал уйлж байгаарай. Бид байгаа болохоор сонсоод, зөвлөөд л өгнө.

Цаг тутам бодож, мэдэрч, бичиж, тэмдэглэж байдаг ч эргэлзэж, будилж байсан хариултуудыг минь бататгаад л өглөө. Өдийг хүртэл зүгээр л, хоосон амьдарч байгаагүй л юм байна. Ёстой л туулах замаа л туулж байгаа юм байна.

АМЬДРАЛ БОГИНОХОН. ЦАГАА ДЭМИЙ ҮРЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. :)))

--

--