Заримдаа учиргүй их санана.

stezeqq
1 min readSep 23, 2024

--

‘Тэгээд саналаа гээд ч яахав дээ’ гэж бодно.

Өөрийгөө буруутгаагүй шүү. Зүгээр л дахиад гоншигномоор, гомдолломоор байсан юм. Сайн байгаагаа мундаг байгаагаа харуулахыг хүссэн ч үнэхээр тэгж чадахгүй байгаадаа гэмшээд цээж хүнд оргих юм.

Өглөөнөөс орой хүртэл, зарим өдөр шөнө таллаж гоншигнодог байж. Намайг сайн ч байсан, муу ч байсан хүлээн зөвшөөрч, магтаж, тайтгаруулж, утга учиргүй орооцолдсон их мэдрэмж, бодлуудыг минь хуваалцаж байсанд үргэлж талархдаг. Түүнээс өөр хүнд тэгтлээ итгэж чадахгүй байх. Тохиолдож буй муу зүйлсийг хөнгөхөн даван туулахад үргэлж ардаас минь түшдэг байж.

Нулимсыг минь үгсээрээ арчиж, нүүрэнд минь инээмсэглэл тодруулдаг тийм мундаг. Тэр байсан тулдаа тэдгээр өдрүүдийг туулаад гарчихаж.

Одоо би чадах болов уу? Энэ утга учиргүй өдөр хоногуудыг хэзээ туулж барах бол?

Би тэврүүлмээр байна. Царайг нь хармаар байна. Амьдралд минь ирсэн хамгийн САЙН ХҮН-ээр чамайг тодруулмаар байна.

Өнгөрсөн өдрүүдэд өөрийгөө бодож байснаас түүнийг хэрхэн мэдэрснийг асууж ч байгаагүй би МУУ ХҮН.

Өнөөдөр чамайг үнэхээр их саналаа. Тэгээд л тэсэхгүй энд ингээд биччихлээ.

Сайн байгаа юу? мундаг хүн минь? 🐱

--

--