Амьдралын анхны review Агнууш эгчийн “BLURRED LINES” archival exhibition байна гэж хэн мэдэхэв.

stezeqq
8 min readJun 29, 2021

--

Санаа зовчихлоо, review бичдэг би ер нь хэн бэ хөөе. Бүтээлээс төрсөн сэтгэгдэл гэвэл арай л эвтэйхэн уншигдах байх.

Энэ бичвэрийг хэд хоногийн дараа та бүхэнд бүрэн эхээр нь хүргэхийн тулд, өнөөдөр мэдэрснээ мартахгүйн тулд, бодолд төрсөн гарчиг болон оршлыг одоо тэмдэглэж сууна. Өнөөдөр би өөр ертөнцөд очсон. Сайхан байсан, мэддэггүйгээ мэдэхэд, мэдрэмжийг нь хуваалцахад…. 2021.6.23. /Ulaanbaatar, Mongolia. 11:17pm/

Нээрээ энэ хүн яг юу хийсэн юм, юу хийх гээд байгаа юм, юуг хэлэхийг хүсээд байгаа юм, хэлээд сануулаад байгаа юм гэсэн бодолтой, энэ талаар ойлголт муутай байгаа бол түүний дараах нийтлэлийг нь уншаад үзээрэй.

Link:

https://medium.com/agnuush/%D3%A9%D0%B2%D1%81-%D0%BC%D0%B0%D1%80%D0%B8%D1%85%D1%83%D0%B0%D0%BD-%D0%BA%D0%B0%D0%BD%D0%BD%D0%B0%D0%B1%D0%B8%D1%81-%D0%B8%D0%BD%D0%B3%D1%8D%D1%8D%D0%B4-%D1%8F%D1%80%D1%8C%D0%B4%D0%B0%D0%B3-%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC-%D0%B1%D0%BE%D0%BB-%D1%8F%D0%BC%D0%B0%D1%80-%D1%83%D1%83-55cf0518efe6?readmore=1&source=---------6----------------------------

Миний нэг бодол байдаг юм. Хүн хүний амьдралд хөндлөнгөөс оролцвол юу болох бол гэж, шууд утгаараа. Гэнэт л гудамжаар алхаж явснаа хажуугаар зөрөх хэн нэгний гараас нь хөтлөөд гүйчихвэл биднийг юу хүлээж байгаа бол гэж. Асар их адал явдлыг туулах байх даа. Хүн хүнтэйгээ харилцана, холбогдоно, ярилцана, мэдрэмжээ мэдлэгээ хуваалцана, цаашлаад нууцаа дэлгэнэ гэдэг бидний амьдралын санаатай ч биш, санамсаргүй ч биш зүйл юм уу даа. Санаатай байлаа гэж бодоход харц тулгарангуутаа мэнд мэдэх хүн бидний дунд байхаасаа байхгүй нь илүү. Ер нь тэгээд анх танилцсан цагаас эхлэн хамтдаа туулсан цаг хугацаа бүтээсэн дурсамжууд адал явдалтай байх тусмаа хожим нь бодоход сайхан байх юм шиг санагддаг. /Өнөөх өнгөрсөндөө өөрийгөө үлдээсэн, дурсамжиндаа живж амьдардаг хүний өчил байлаа./

Өрөөл бусдын амьдралд өөрийн дүрээ бүтээгээд хамтад нь тэдний мэдрэмж, дурсамж зэргийг хослуулан урсах цаг хугацааны уртад асар том гайхалтай үйл хэрэг, уран бүтээл туурвисанд нь талархаж байна бас бахархаж байна. “БҮДГЭЭС ТОД РУУ”-ийн төгсгөлийн эхэнд:

“…хийцгүйрэхийг Зураг авч байна гэдэг тайлбараараа эндүүрч ойлгодог байсан бол хожуу яах гэж эхэлсэн, яах гэж зураг авдаг тухайгаа, олсон алдсан бүхнээ дэмнэж нэг хараад анх хоосон ярьдаг байсан өөрийгөө яг үнэнээр нь харж сурсан…” .

Энэ хэдхэн үг тэр хүнээр бахархах сэтгэлийг минь улам асааж, энэхүү бичвэрийг гарчиглахад хүргэсэн юм. Талархаж байна, хийцгүйрэлтээ өмөөрөөгүйд, хийснээ эргэж харсанд. Бидэнд харах өнцөг өгсөнд үнэхээр их талархаж байна. Үзэсгэлэнрүү алхах замд төрсөн бодлоос эхлэн гарч явсан цаг хугацаа, гэртээ хариад бодсон бодол, мэдрэмжээ нэг бүрчлэн хүүрнэхийг хичээлээ. Төөрөлдөж магадгүй шүү, бичихийг хүссэнээ л бичсэн болхоор эмх замбараа бараг байхгүй дээ.

Цаг 4:49 pm. Найзынхаа ажил дээр 5 цагийг хүлээж зогсохдоо “За, 5:10 гээд гарая даа” гэтэл найз маань “Цагтаа очвол гоё шт ээ” гэсэн. Цаг барьдаггүй монголжуу занг алгадсан найздаа баярлалаа. Ганц минутын ч өмнө болтугай тэр газар очиж, тэр орчинтой танилцсандаа харамсахгүй байна.

Намайг medium-д уясан, “Аан, үүнийг бас ингэж ашиглаж болдог юм байна, энд би иймэрхүү зүйл бичиж болох юм байна шт ээ гэсэн сэдлийг яг үнэндээ дээрх нийтлэлийг уншсан агшинд авсан гэхэд буруудахгүй. Тэгээд тэр нийтлэлээс уншсан төсөөлсөн зүйлээ гэрэл зурагт хэрхэн буусныг нь үзэхийг хүссэн хүсэл минь ийнхүү биелсэнд үнэхээр их баяртай байна.

Тэнд миний төсөөллөөс давсан орчин байсан.

“FREE ENTRY”. Бид чөлөөтэй ярих хэрэгтэй, энэ сэдвийн талаар. Чөлөөтэй ярьж, чөлөөтэй илэрхийлж байж нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэхээс гадна эдгээр асуудлын шийдлийг олж чадах учиртай юм. Болохгүй, болохгүй шт ээ. Нууц байх хэрэгтэй гэж бодож байгаа бол том эндүүрч байна гэж хэлмээр байна. Нэгэндээ хамааралтай, амьдралд тохиолдож буй зүйлсээ хуваалцах ёстой хүмүүс ямар нэгэн зүйлийг нэгнээсээ нууснаар тэдний харилцаанд ан цав үүснэ үү гэхээс эвлэлдэн нэгдээд, ахиж дэвшээд явна гэсэн юм байхгүй л байх. Түүнтэй адилхан бид энэ нийгмийн хэсэг. Энд юу болж байгаа нь төр засгийн үйл хэрэгтэй шууд уялдаа хамааралтай, тийм ч байх ёстой газар амьдарч, аж төрж байгаагаа ер нь ойлгодог уу?

Хар тамхи, өвс. Хүн болгон дотороо бодож явдаг хэрнээ болохгүй гэсэн бодолдоо дарагдаад амаараа хэлхээс айдаг зүйлс. Тэдгээрээр дамжин бидний эргэн тойронд хичнээн олон зүйл, үйл явдал өрнөж байгааг бид тоолж баршгүй. Хүмүүсийн дунд хэдийнээ өөрийн байр суурийг эзлэчихсэн, амьдралынх нь нэг хэсэг болчихсон тэр зүйл хуулийн дагуу ямар байдаг, түүнтэй холбоотой зүйлс хэрхэн шийдэгддэг бас ямар үр дагавартай байдаг бол гэж бодож байсан уу?

“Татаж үзэх үү? Анхны энэ асуулт ихэнхдээ хамгийн ойрын хүрээллээс ирнэ…”

/Хөх толбо сонин дээрээс гарчигласан хамгийн эхний өгүүлбэр/

Сонсож үзээгүй хүн байдаг болов уу? Би хүртэл сонсож байсан шт энэ үгийг. Хамгийн ойрын хүрээлэл. Бидний өдөр тутмын амьдралд үргэлж хажууд байдаг бүлэг. Энэ сэдэв яг хажууд чинь байдаг, оршин тогтнож байдаг нь дээрх өгүүлбэрээс тодорхой харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Гэрэл зураг бидэнд ямар нэг зүйлийг мэдрүүлэх хамгийн шилдэг арга гэж боддог доо.

“Заа, сүртэй шт ээ. Бидэнд хамаагүй шт ээ, үнэн ч юм уу, худлаа ч юм уу, чи яаж мэдэж байгаа юм?” . Өөрийнхөө төлөө л санаа зовдог өчүүхэн сэтгэлтэй хүмүүсийн амнаас гардаг үг. Буруу зүг рүү биш зөв зүг рүү нэгнийгээ чиглүүлж дэмжиж, түшиж тулмаар санагддаг. Цөөхөн шт ээ хэдүүлээ.~

Асуулт: Бид яагаад үүнд дурлаад байна, хэрэглээд байна?

Хүн хүний дотор өөр бодол, мэдрэмж ертөнц нуугдаж байдаг. Хэнийг ч буруутгах эрх байхгүй. Энэ амьдралд яах гэж ирснээ ойлгохгүй, учраа олохгүй төөрч будилж яваа олон хүн байгаа, би ч тэдний нэг. Бүгд өөр өөрийн ухаанаар туулах, туулсан замаасаа өөрийгөө олох гэж, мэдрэх гэж алхаж байгаа юм шиг санагддаг. Өглөөнөөс орой хүртэл урдах ажилдаа дарагдан тайван ганц минут ч суух зав байхгүй хөдөлмөрлөх хэн нэгэн байхад юу хийх ёстойгоо, яаж өдөр хоногийг элээхээ мэдэхгүй хэсэг бүлэг байдаг. Бид бүгд ялгаатай, ялгаатай амьдралдаа хайртай бас хайргүй. Алхам бүртээ сонголт хийдэг, сонголтынхоо үр шимийг хүртэж оршдог, оршсоныхоо дараа оддог. Нүд ирмэх зуур л даа, амьдрал гэдэг чинь богинохон. Амьд яваагаа л мэдрэх юм уу даа. Энэ бүх цаг хугацааг алж буй хамгийн гол шалтгаан нь. Хэтэрхий их гүн ухаан нурших гээд ч байх шиг, болъё доо. Үндсэн сэдэвдээ орох хэрэгтэй.

Миний ахархан ухаанаар ойлгосноор бага ч болов амар амгаланг, тайтгаралыг мэдрэхийг хүсдэг байх. Тэгээд түүнийг мэдрэх энгийн арга нь энэ байх л даа. why not?

Тэгээд амьдарч байтал бас их юм болно шт ээ. Ар гэр, ажлын асар их асуудлууд ээлж дараагаараа бидний толгой дээр түс хийтэл бууна. Тэр их ачааллыг даах нэгэн байхад даахгүй нэгэн бас байх. Даахгүй нь толгойдоо түмэн бодол тээсээр, тээсэн бодолдоо галзуурч эхэлдэг. Энэ нь нэг ёсондоо сэтгэл зүйн асуудлууд болж хувирна. Хүн сэтгэлийн амьтан гэж бүгд хэлдэг мөртлөө цагаа тулахаар түүнийг анхаардаг нь ховор л байхгүй юу. Яахав бид өөрийнхөө толгойд эзэн болж явах хэрэгтэй ч гэсэн яг үнэндээ чадахгүй үе бас байна шт ээ.

Чадахгүй байсаар байгаад ингэж оршиж байхаар зүгээр л алга болчихдог юм билүү гэдэг бодолтой болчихно. Яг тэгээд бодонгуут эргэн тойрныхоо бүлгийг өрөвддөг. Тэр нь гэр бүл. Хатуу үнэн гэвэл хэн нэгэн энэ хорвоогоос явахад тэр хүнийг удаан толгойдоо тээж явах хүн бараг байхгүй дээ.

Хүний үхэл гэдэг хөндлөнгийн хүмүүст хэзээ ч чухал байхгүй л дээ. Чухал байх ч албагүй. За чухал байсан ч түүнийгээ илэрхийлэх нь цөөхөн байдаг. Тэр цөөхөн хүмүүсийг давах мэдээгүйгээ мэддэг юм шиг бурагч нар зөндөө л юм байна лээ, харамсмаар. Хүний үзэл бодол гэж яригчид, мэдэмхийрэгчид. Мэдэхгүй, би лав ойлгох гэсэн ч ойлгох ухаан хүрэхгүй юм байна лээ. тэдгээрийг. Тэд гэж хэлэхэд ч ахадмаар санагдаж байна. Энэ нэг юм одоо юу гээд байгаа юм бэ? гэж бодож байвал та яг миний хэлж байгаа төрлийн хүн шүү, уучлаарай. Ингэж санагддаг, мэдрэгддэг. Товчхондоо өөрийн хүслээр хорвоог орхигчдийг мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьдаг, шалтаг шалтгааныг нь өвс, хар тамхи гэж бурагчид битгий байгаасай, байсан ч цөөхөн байгаасай. Бодогдсон ч бодлоо дотороо хадгалах үе хүний амьдралд байдаг юм шүү, мэдрэх хэрэгтэй. Хэлмээр байсан ч хэлж болохгүй үг гэж бас байна, хэрэггүй юманд хошуу дүрэх хэрэггүй л байдаг юм. Сэтгэл зүйн асуудалд зөв л оролцохгүй бол оролцсон болгон нь сайнаар эргэх тохиолдол байдаггүй юм билээ.

Хүмүүсийг үхэлд нэрээ бүртгүүлсний дараа хамгийн удаан бодох нь гэр бүл л байдаг байх даа. Тийм болхоор тэр хүмүүсээ өрөвдөөд арчаагүй бодлоо байхгүй болгохыг хичээнэ. Уйтгар гуниг, үзэн ядалт, шантралаа инээмсэглэлээр нууна.

Худлаа ч болтугай инээмсэглэх хэрэгтэй. Инээмсэглэхдээ өнөөхийг ашиглана. Тэр инээмсэглэлийг ор мөргүй устгадаг зүйл нь бидний хууль. Хуулиа ч олигтой боловсруулчихаж чадахгүй дээдчүүл нэртэй өмхий гүзээнүүд. Гүзээнүүдийн гайгаар хичнээн залуус арай хийж туулж байсан амьдралаа аль ч үгүй болгож байгааг мэдэхгүй л дээ.

…461-р ангид 77 хоноод гарч ирсэн тухайгаа тэрээр “Суллагдсаны дараа нэг хэсэгтээ шоронгийн мэдрэмжиндээ гацчихдаг юм билээ. Заримдаа шоронд байгаа гэж шөнө зүүдэлнэ. Тэнд хүний эрх зөрчигдөх бол юу ч биш. Хүнд гэмт хэрэгтнүүдтэй нэг өрөөнд байрлана. Тэгээд нэг нэгнийхээ хийсэн хэргийг ярьж өдрийг барна. Нэгнийгээ дээрэлхэнэ, доромжилно. Намайг хөөе муу ургамал судлаач гэх жишээтэй. Тиймээс энэ тухай дахиж бодохыг хүсдэггүй” хэмээн ярьж билээ… /үзэсгэлэнгийн нэг дүрийн талаарх сонин дээрх бичвэр/

Амьд байж амьсгалж чадахгүй байх нь үхлээс долоон дор гээд боддоо. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Өрөвдөлтэй ч бол доо. Хууль дүрэм нийгэмд байх ёстой, гэхдээ зөв зүйл заалттай байвал бид нэгнийгээ дээрх шиг хүнд байдалд оруулахгүй шүү дээ. Хэн нэгэн амь насаа үнэгүйдүүлэхгүй.

…Хар тамхи, мөс, өвс бол зүгээр л шинж тэмдгүүд. Гол өвчин миний угт байгаа. Би өөртэйгөө ажиллаж, өөрөө өөрийгөө дотроосоо өөрчилж байж энэ шинж тэмдгийг байхгүй болгоно уу гэхээс шинж тэмдэгтэйгээ хэчнээн байлдаад нэмэргүй юм билээ, цөхрөхийн л нэмэр. Ямарваа нэг бодисоос ангид байсан гэдгээрээ энэ бол эдгэрэл биш. Шоронд оруулаад байгаагийн гол шалтгаан ерөөсөө энэ гээ биз дээ. Бодисоос нь хол байлгачихвал эдгэрнэ гэж боддог. Үнэндээ үгүй байхгүй юу. Гарч ирээд дахиад л хэрэглэдэг. Өөрөө өөртэйгөө ажиллаж байж л энэ зүйлээс хол байж чадна. Бодистой тэмцэх биш, сэтгэлзүйтэй тэмцэх чухал. Хорьж цгдахаасаа илүү эдгээх нь чухал. Учир нь энэ бол хэрэглэгч хэрэглэгчээ бий болгодог ертөнц шүү дээ. /дуу хураагуур дахь нэгэн ярилцлагын хэсгээс/ -ХӨХ ТОЛБО сонин-

Дээрх ярилцлагыг өгсөн хүний зуун хувь үнэн. Төр засаг, хууль дүрэм нь хорьно, цагдана гэхээс өөр зүйл мэдэхгүй. Уг шалтгаан юу байв, яагаад энэ зүйл нийгмээс салахгүй байна, нийгмийн нэг хэсэг байгаад байна гэдгийг хэзээ ч тооцож боддоггүй. Өнөөх сүржин гарчигтай мэдээллүүдээр дамжуулж хар масс-т “БОЛОХГҮЙ, БОЛОХГҮЙ!!!” гэдэг л мессэж өгнө. Ядаад тэр хэцүү нэртдээ оруулсан хүмүүсдээ тавхан минутын ч болтугай сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бол хийж байгаа зүйлийнхээ зөв бурууг ялгаад, өөртэйгөө ажиллаж сэдэлтэй болно доо.

Бас нэг зүйл. Төгсгөлийн эхэнд Агнууш эгчийн хэлсэн үг.

… :- Төслийн хугацаанд чамд төрсөн, одоо ч мартагддаггүй эмзэглэл юу вэ?

:- Залуусын мөрөөдөлгүй байгаа байдал . Хийх дуртай зүйлс, хобби байхгүйгээс улбаалж болох болохгүй зүйлст татагдан, цаг хугацаандаа үнэ цэнгүй хандаж байгааг ажигласан. Өөрийг нь тодорхойлох асуулт бүрд мэдэхгүй гэдэг байв. Чи юунд дуртай вэ? Хийдэг зүйлс нь юу вэ? Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ гэх асуултуудад дорвитой хариулт сонсож байгаагүйд, хүсэл мөрөөдөлдөө халуу шатсан харцыг тэр процесст хэнээс нь ч мэдэрч байгаагүй явдал хамгийн ихээр гуниг төрүүлж байсан даа…

Миний энэ жижигхэн бичвэрийг уншиж байгаа, болох болохгүй зүйлст хөл алдчих гээд байгаа, мөрөөдөлгүй байгаа хэн нэгэн байвал надтай ярилцаж болно шүү. Учир зүггүй амьдралд чинь гэрэл гэгээ нэмээд, өөд нь татаад явчихгүй ч гэсэн ядаад дотроос чинь гарах чин сэтгэлийн үгийг чинь ямар ч шүүлтүүр, цензургүйгээр сонсож өгөхөд хэзээд бэлэн шүү.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОРГИЛ ХЭСЭГ/миний нүдээр/

Их зүйлийг бодож, бодлоосоо ухаарсан үнэтэй цаг хугацаа, өдөр хоногууд байлаа. Энэ бичвэр эхэлсэн газараа дуусаж байна. Эцэст нь энэ бүгдийг бидний нүдэнд ил гаргасанд, урлагаар хүргэсэнд талархаад баршгүй нь Агнууш эгч ээ. Үнэхээр, үнэхээр их баярлалаа.

2021.6.29. /Ulaanbaatar, Mongolia. 8:24pm. /

--

--